Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ

Б.Хонгорзул
2021/08/18

Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк
жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1,3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.

Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ.

Мөн Эрдэнэс Монгол компанийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх үүднээс өөрчлөлт хийе гэж Засгийн газар зорьж байгаа. Одоогоор манайд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн төрийн өмчийн оролцоотой 500 гаруй ААН байдаг. Үүнээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд хяналтад 107 хуулийн этгээд байна. Тэдгээр ААН‑үүдийн заримд нь ТӨБЗГ өөрөө шууд хяналт тавьдаг, заримд нь яамдууд хяналт тавьдаг.

Төрийн өмчийн харилцаанд орж эхэлснээс хойш төр удирддаг эсвэл холимог тогтолцоогоор аль алинаар явж ирсэн. Одоо бол холимог хэлбэрээр байна. Үүнийг цаашид яамдуудын хяналтад тарааж байршуулах уу эсвэл нэгдмэл байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь корпорацын зохион байгуулалтад ороод санхүү, үйл ажиллагааг нь бүрэн хяналтдаа байлгах уу бүр эсвэл одоогийн холимог хэлбэрээр явуулах уу гэдэг судалгааны материалыг өнөөдөр танилцууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18