Афганистаны армид хийсэн 85 тэрбум долларын хөрөнгө оруулалтын ашиг хүртэгч нь “Талибан”

Л.Бямбажав
2021/08/18

АНУ нь 2001 онд Афганистаныг эзэлсний дараанаас Афганистаны шинэ армийг үүсгэн байгуулах, зэвсэглэх, сургах, хувцаслах, техникээр хангах зэрэгт 20 жилийн хугацаанд 85 тэрбум доллар зарцуулсан тухай “The Associated Press” бичсэн байна. Энэ бол Америкийн түүхэн дэх гадаад улсад тусламж болгосон хамгийн өндөр зардал болдог. Гэтэл энэ их мөнгөөр худалдаж авсан сүүлийн үеийн зэвсэг, техник, байлдааны онгоц, байлдааны нисдэг тэрэг гээд бүгд эцсийн дүнд “Талибан” бүлэглэлийн гарт бүрэн бүтнээрээ очиж таарсан. Өөрөөр хэлбэл Афганистаны армид хийсэн 85 тэрбум долларын хөрөнгө оруулалтаас хамгийн их ашиг хүртсэн нь алан хядагч гэгддэг “Талибан” бүлэглэл.

 Америкчуудын ярьж байгаагаар тэд нийт 300 мянга орчим цэрэг, цагдааг бэлдсэн. Гэтэл бодит байдал дээр АНУ болон түүний түнш, холбоотон улсын цэргийн сургагч нараар сургагдсан энэ олон зуун мянган мэргэжлийн цэрэг, цагдаагийн дийлэнх нь цаасан дээр байсан байж магадгүй тухай шинжээчид ярьж байна. Өөрөөр хэлбэл нэг Афганы нэг мужид Засгийн газрын мэдлийн нэг ангийг Америкчууд их зардал гаргаж сургасан болдог. Гэтэл америкчуудыг яваад өгөхөөр нөгөө сургагдсан мэргэжлийн цэргүүд нь буу сумаа бариад казармаа орхин гэртээ харьж, ердийн амьдралаар амьдарч эхэлдэг. Афганчуудын хувьд Засгийн газрын мэдлийн армид орж, сургалтад хамрагдана гэдэг нь үнэгүй дүрэмт хувцас, үнэгүй буу ба сум, үнэгүй хоол бас хамгийн гол нь зүгээр сууж байгаа цалин авах сайхан боломж төдийхөн байсан бололтой. Түүнээс биш эх орноо хамгаална, өргөсөн тангарагтаа үнэнч байх гэх мэт зүйлс тэдэнд ер падлийгүй байж. Ийм ч болохоор Америкаас цутгаж байгаа асар их мөнгийг авахын төлөө л дүр үзүүлж байсан 300 мянган тусгайлан бэлдсэн бие бүрэлдэхүүнтэй арми нь 80 мянган талибуудыг эсэргүүцэж чадалгүй, буу зэвсгээ хаяад сураггүй болсон гэдгийг барууны сэтгүүлчид онцолсон байна.

 АНУ жил бүр Афганистаны армид 4 тэрбум доллар зарцуулсан гэхээр Монголын зэвсэгт хүчний дэргэд Афганистаны арми нь мөнгөн “сэлж” байсан хэрэг. Жил бүр гардаг “TheMilitary Balance” танилцуулгад дурдсанаар Америкчууд энэ 20 жилд Афганы армид “M113А2” хуягт тээвэрлэгч 173, “Хаммер” хуягласан жийп 1800, цэргийн ачаа тээврийн  C-27A онгоц 15, ачаа тэврийн АН-26 онгоц 4, EMB-314 Super Tucano дайрагч онгоц 22, Cessna 208B сургалтын онгоц 24, PC-12 онгоц 18, Ми-35 цохилтын нисдэг тэрэг 6, Ми-17 цэргийн ачаа тээврийн нисдэг тэрэг 76, UH-60A Black Hawk байлдааны нисдэг тэрэг 30 ширхгийг тус тус худалдан авч өгсөн төдийгүй, эдгээр техник дээр ажиллах боловсон хүчнийг бэлдэж өгсөн. Үүний дээр Афганистаны арми нь Зөвлөлтийн үеэс үлдсэн Т-55 танк 40, “Град” тийрэлтэд сум харвагч 50, 122 мм-ийн Д-30 их буу 85 байсан. Мөн олон арван мянган автомат, олон зуун сая сум галт хэрэгслийг өгсөн байж.

 Иймд шинжээчдийн үзэж байгаагаар Америкчууд 20 жилийн турш шинэ армийг байгуулахдаа санхүүжилтэд голлон анхаараад өөр нэг маш чухал зүйлийг ор тас орхигдуулсан. Тэр орхигдуулсан зүйл нь цэргийн ёс суртахуун, хариуцлага, эх оронч үзэл. Үр дүнд нь Зөвлөлтийн дараа үлдсэн Нажибуллагийн арми 3 жил эсэргүүцэн байлдаж чадсан байхад АНУ дараа үлдсэн асар хүчирхэг гэх шинэ Афганистаны 300 мянган хүнтэй арми ердөө 39 хоног л /Афганистанаас цэргээ бүрэн гаргахаар Талибантай тохиролцоо хийснээс хойш/ тэсэж чадсан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18