Вакцинжуулагдсан гэх хуурамч гэрчилгээ зараад 100 жил хорих ял авна

Л.Бямбажав
2021/08/18

Америкийн Чикаго хотод ажилладаг Чжао Тантан гэгч Хятад гаралтай эм зүйч нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн тухай хуурамч гэрчилгээ интернэтээр борлуулсан хэргээр баривчлагджээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард 125 ширхэг хуурамч гэрчилгээг 11 хүнд нэг бүрийг нь 10 доллароор зарж, нийт 1250 долларын орлого олсныг нотлох баримтаар тогтоосон байна. Ялихгүй хэрэг мэт санагдаж болох ч хэргийг Америкийн Хууль зүйн яамнаас мань хүнд нийт 12 зүйл ангиар ял тулгасан бөгөөд зүйл тус бүр дээр 10 жил хорих ял оноож тун магадгүй байгаа аж. Америкт хорих ялыг дүйцүүлэн хасаж тооцох зарчим байдаггүй бүх зүйл ангийн дагуу оноосон хорих хугацааг нийлүүлдэг тул Чжао Тантан нь нийт 120 жил хорих ял авч магадгүй болжээ.

 Юуны өмнө Чжао Тантан нь АНУ-ын Өвчин эмгэгийг хянах ба сэргийлэх төвөөс олгодог гэрчилгээг хуурамчаар үйлдэж борлуулсан тул түүнд АНУ-ын төрийн мэдлийн хувийн өмчийг хулгай хийсэн гэсэн холбооны түвшний маш хүнд ял тулгаж. Түүнчлэн төрийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гээд бас нэг зүйл анги нэмэгдсэн бололтой. Хэргийг шалгаж байгаа ХМТ-ы төлөөлөгч Эммерсон Бьюи нь энэ талаар тайлбарлахдаа “Вакцин хийлгээгүй хүмүүст вакцинжуулалтад хамрагдсан тухай баримтыг санаатайгаар худалдсанаар гэмт этгээд нь олон сая америкчуудыг үхэх, хүнд гэмтэх эрсдэлд оруулсан. Нийт ард түмний аюулгүй байдлыг иймхэн мөнгөөр арилжсан нь COVID-19-ийн эсрэг тэмцэлд хувьд нэмэр оруулж байгаа хүн бүрийн доромжилсон хэрэг төдийгүй ноцтой үр дагавар бүхий холбооны түвшний гэмт хэрэг” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18