Казахстанд оросоор ярихыг хянаж, хориглодог тусгай эргүүл гарчээ

Л.Бямбажав
2021/08/16

Казахстанд оросоор ярихыг хянаж, хориглодог тусгай эргүүл гарчээ хэт үндсэрхэг үзэлтнүүд казах хэлийг хамгаалах нэрийдлээр үйлчилгээний газруудад хэл хамгаалах тусгай “эргүүл” ажиллуулж, оросоор ярьсан хүмүүсийг айлган сүрдүүлсэн бичлэг хийгээд “Юүтүүб” дээр байршуулсан нь ОХУ, Дундад Азийн бусад улсуудад олны анхаарлыг маш ихээр татаж байна. 

Сүүлийн хэд хоногт Казахстаны  Нур-Султан, Алмата, Павлодар, Актау, Уральск зэрэг хотуудад энэхүү “хэлний эргүүл” гэгч ажиллаж, дэлгүүр, кафе, үйлчилгээний төвүүдээр орж, казахаар бус оросоор ярьж байгаа ажилтнуудыг сүрдүүлэн казахаар яриагүйн төлөө тэднээр Казахстаны өмнө уучлал гуйлгасан бичлэг хийх болжээ. 

 

Энэхүү хэлний эргүүлийг Юүтүүб дээрх “Til Maydani” нэртэй сувгийг үүсгэн байгуулагч Куат Ахметов гэгч болохыг “Спутник” сувгийн сэтгүүлчид тодруулжээ. КуатАхметов нь сэтгүүлчидтэй ярихдаа Казахстаны үндсэн хуульд казах хэлийг төрийн хэл гэж заасан гэдгээр шалтаглан Казахстан даяар үйлчилгээний газрын ажилтнууд зөвхөн казах хэлээр ярьж, үйлчилгээ үзүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Ийм нөхцөлд Казахстанд амьдарч байгаа казах бус үндэстэй зарим иргэд казах хэлээр бус оросоор ярьж байгаа нь төрийн хэлийг үл тоосон хэрэг гэж үзэн хамгаалах гэсэн төдий гэж мэдэгджээ.

 

Гэвч Казахстаны төрийн албад Куат Ахметовын энэ үйлдлийг “зэрлэг бүдүүлэг хэт үндсэрхэг үзэл”, Казахстанд амьдарч байгаа олон үндэстний хооронд хагарал бутрал гаргах гэж оролдлого гэж тодорхойлоод цаашид “хэлний эргүүл” гэгчийг ажиллуулж бусдын эрх чөлөөнд халдахыг хатуу ширүүнээр таслан зогсооно гэж мэдэгдсэн байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад яам мэдэгдэл хийж цаашид энэ мэт үйлдлийг Казахстаны эрх баригчид таслан зогсооно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Сүүлийн үед зөвхөн Казахстан гэлтгүй Дундад Азийн бусад улсуудад ч энэхүү хэлний эргүүлтэй төстэй үйлдэл удаа дараалан гарах болсон байна. Тухайлбал, Киргиздүйлчилгээний газрын худалдагчийг киргизээр бус оросоор ярилаа гэж элдэв зүйл шидэлж танхайрсан бичлэг нэлээд дуулиан тарьсан. 

 

Орос хэлт иргэдийг нутгийн унаган хэлээр яриагүйн төлөө шийтгэж, цээрлүүлсэн энэ мэт бичлэг сүүлийн үе интернэтэд олноор гарах болсонд судлаачид янз бүрийн тайлбар өгч байна. Юуны өмнө Казахстан, Киргиз зэрэг улсуудад казах хэл төрийн хэл хэдий ч орос хэлийг орон нутагт албан ёсоор ашиглахыг зөвшөөрсөн байдаг тул төрийн зүгээс явуулж байгаа бодлого биш. Иймд хэт үндсэрхэг үзлийн энэ мэт таагүй үзэгдлийг улс төрийн тэмцэлтэй холбоотой гэж үзэж байгаа аж. 

 

Ямар ч байсан хэт үндсэрхэг үзэлтнүүд “хэлний эргүүл” гэгчийг ажиллуулахдаа Украйнд болж байгаа зүйлээс санаа авсан гэдэг дээр бүгд санал нийлж байна. Украйнд үйлчилгээний газар, төрийн албад, нийтийн тээврийн хэрэгсэлд орос хэлээр ярихыг хориглосон, гагцхүү украйнаар ярьж байх тухай хууль баталсан юм. Улмаар украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд нь “унаган украйн хэлийг хамгаалах эргүүл” гэгчийг гаргаж дэлгүүрт оросоор ярьж байгаа худалдагч, автобусанд оросоор ярьж байгаа кондуктор гэх мэт хүмүүсийг илрүүлэн бичлэг хийн баримтжуулж, хэлний хуулийн гүйцэтгэлийг шалгах ёстой газруудад мэдэгдэн тушааж, шийтгүүлдэг нь хэвийн үзэгдэл болсон. Энэ тухай интернэт, Юүтүүб-ээр хангалттай их бичлэг бий. Ийм нөхцөлд орон нутгийн болон парламентын сонгуулийн өмнө хэт үндсэрхэг үзэлтнүүд нь олны анхаарлыг татах, улс төрийн оноо авах гэсэндээ ийм үйлдэл хийж байгаа гэх тайлбар байна.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25