989.2 гр мансуурах бодис хилээр нэвтрүүлсэн хэрэгт Хонг Конг улсад ял эдэлж, суллагдсан Э-г шалгаж байна

Л.Бямбажав
2021/08/16

Шуудан илгээмжээр дамжуулан 2021 оны наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр мөс хэмээн нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байгаа аж. Э-д өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тухайн этгээд өмнө нь Хонг Конг улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хорих ял эдлээд, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн.Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил хорих ял оноох хуулийн хариуцлагатай” гэдгийг Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Зоригтбаатар мэдээллээ. 

Ташрамд дурдахад, он гарсаар эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогдогч 21 хувиар буурсан бол хураан авсан мансууруулах бодисын хэмжээ хоёр дахин өссөн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18