Хөвсгөл далайг дэлхийд данстай болгох ажил эхэлжээ

Л.Бямбажав
2021/08/12

Хөвсгөл далайд 30 гаруй машин, техник живсэн гэсэн тойм тоо байдаг ч хэд гэдгийг нарийн тогтоож чадаагүй байгаа. Далайн ёроолд шатахуун ачсан тээврийн хэрэгсэл ч цөөнгүй гэдэг нь тодорхой. Хэрвээ шатахуун нь алдагдвал далай ээж маань бохирдох аюул жилээс жилд нэмэгдсээр л.

Машин, техникийг татаж гаргах тухай нэг бус удаа ярьж байсан ч хөрөнгө мөнгөний гачаал, дээрээс нь чин хүсэл, зориг байгаагүйгээс өнөөг хүртэл бахь байдгаараа байлаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зоримог шийдвэр гаргаж, шаардагдах хоёр тэрбум төгрөгийг нь ч шийдвэрлэсэн юм. Нэгэнт хөрөнгө мөнгө нь байгаа учир эхний ээлжинд далайн ёроолд байгаа Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргах судалгааны ажил ид үргэлжилж байна.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаашид далайн усны чанарыг байнга судлах, хянах судалгааны төв байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газарт чиглэл болгосон тухай таатай мэдээ ч сонсогдлоо. Дээр нь Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлаа яаравчлахыг ч сануулж.
ЮНЕСКО-гийн гишүүн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл ирэх оны 10 дугаар сард хуралдах үеэр Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Манай тал дархадуудын соёлын онцлог болон далайн байгалийн онцлог байдал хосолсон гэдгээр нь Холимог өвийн төрөлд бүртгүүлэх боломж байна. Бүртгүүлчихвэл Хөвсгөл далай маань дэлхийд данстай болохоос гадна байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудал зэрэгтэй холбоотой тайлангаа энэ зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тэдний дэмжлэг, туслалцааг авах боломж бүрдэнэ.
“Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөөтэй санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ. Тэгэхээр бид Хөвсгөл далайгаа хамгаалах, цэнгэг байдлыг нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс оронтой хамтран ажиллана гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18