Жүжигчин Т.Билэгжаргал шинэ батлагдсан Өршөөлийн тухай хуулийн заалтаар суллагджээ. Тэрбээр одоогоор СЭМҮТ-д өндөр хяналт дор эмчилгээ хийлгэж байна.Түүнийг хорих ялаас чөлөөлж,
зорчих эрхийг хязгаарлах зохицуулалт үйлчилнэ.
2020 онд жүжигчин Т.Билэгжаргал ээжийгээ зодож буй бичлэг цахим орчинд цацагдаж байсан билээ. Харин 2019 онд мансууруулах бодис хэрэглэсэн асуудлаар торгуулж байсан. Тэгвэл дахин мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр жил, найман сарын ял аваад байсан тэрбээр суллагджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна