Шинэчлэгдсэн визийн журмыг энэ сарын 16-наас мөрдөж эхэлнэ

Л.Бямбажав
2021/08/10

Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр болжээ.

Ингэснээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгохоор болж байна.

Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн. Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчино.

Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөн уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулжээ.

Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо. Уг цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main сайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх юм.

Цахим виз олгох улсын жагсаалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батлагдана.

Тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ.

“Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18