Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахгүй бол шатахуун нууранд асгарах эрсдэлтэй

Л.Бямбажав
2021/08/09


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Хөвсгөл далайн бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээ”-ний тухай 193 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А-74 тоот тушаалын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл нууранд ажиллажээ. 

Тодруулбал, Засгийн газрын 193 дугаар тогтоолыг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин, техникийг илрүүлэх суурь судалгааг хийж, татаж гаргах ажлыг эрсдэлгүй, шуурхай зохион байгуулан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж байсан. 

1950 оноос хойш Хөвсгөл нууранд нийтдээ 50 гаруй машин, техник живсэн гэсэн тооцоо байдаг ажээ. Эдгээр машин, техникийг татан гаргахгүй бол шатахуун нь нууранд асгарч, Хөвсгөл нуурыг бохирдуулах эрсдэлтэй юм. 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас, “Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах цогц ажлынхүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатархөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөнЭнэ хүрээндаврагчшумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсанхэмжилтүүдийг хийннөхцөл байдлыг үнэлэхшаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааггаргана. Мөн БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд тус нуурын шаардлагатай 5-6 цэгээс усны дээж авч, шинжилгээ хийж байна” хэмээн мэдээлжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18