ПСР-ын шинжилгээний хариуг 1 цагийн дотор гаргадаг болно

Б.Хонгорзул
2021/08/06

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нар Шадар сайдын албан өрөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа.

Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад Короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцууллаа. Тус лабораторийн хувьд ПГУ-ын түвшинд дүйцэх шинжилгээг хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний сорьцыг тусгай лабораторид хүргэж унших шаардлагагүй, сорьцод шууд шинжилгээ хийдэг, бага орон зай эзлэн ажилладаг, 15 минутаас 1 цагийн хугацаанд 340 сорьцийг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусийн мутаци болох альфа, дельта бусад хувилбарыг ялган таних боломжтой зэрэг олон давуу талуудтайг онцоллоо.

Энэхүү бичил лабораторийг эхний удаад Чингис хаан ОУ-ын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг хийлийн боомт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, туршилтын байдлаар зорчигч, иргэдээс шинжилгээ авах, цаашлаад аймгуудад бусад дүүргүүдэд суурьшуулан, нэгдсэн цахим сүлжээгээр холбож, мэдээллийг нэгдсэн сүлжээ үүсгэх, лаборатори дээр ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудад сургаж дадлагажуулах боломжтой тухай доктор Ли Кён Мин уламжиллаа.

Мөн ковидын халдвараас урьдчилсан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд вирусыг устгах, өвчлөлийг эдгээх БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхт бүтээгдэхүүний дээжээс монгол улсад хандивлах, цаашид худалдах гэрээ байгуулах саналтай тухай мэдээлэл хүргэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин таныг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархаж байна. Холбогдох газруудаас зөвшөөрөл олгож, аль болох богино хугацаанд бичил лабораторийг байршуулах, суурилуулах асуудалд бид анхааран ажиллана.
Хамгийн гол нь лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэдгийг бүхэн сайн мэдэж байгаа. Лабораторийн хувьд богино хугацаанд сорьцийг шинжлэх, хариу гаргадаг учраас бид эхний ээлжид хил гааль, халдварын тархалт эхтэй дүүргүүдэд байршуулна. Гэхдээ тус лаборатори сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг та бүхэн манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлж, цаашид дүүргүүд болон аймгуудын Эрүүл мэндийн төвүүдэд суурилуулна. Бичил лабораторийн хувьд бага зардлаар олон сорьцыг маш богино хугацаанд шинжлэх, дээр нь дельта зэрэг мутацийг газар дээр нь тогтоож чадвартайгаараа олон талын давуу талтай гэж харж байна. Та бүхэнд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, НОК бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.

БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас танилцуулсан дээрх лабораторийг манай улс хил гаалийн бүс, нийслэл, аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд суурилуулснаар иргэдээс авах сорьцоос Короновируст халдвар /КОВИД19/-тай эсэхийг 1 цагт багтаан тогтоож, бага зардлаар богино хугацаанд вирусийн мутацийг мөн давхар илрүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18