Энэ оны долоон сарын байдлаар 27 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Б.Хонгорзул
2021/08/06

2021 оны эхний долоон сарын байдлаар хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдсэнээс нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас 27 хүүхдийн амь хохирсноос нийслэлд долоо, орон нутагт 20 хүүхэд өртсөн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

2021 оны наймдугаар сарын 5-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 289 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 209 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Харин орон нутагт  гурван хүн гэмтэж, гурван хүн амиа алдсан байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3

Ослын хэлбэр:

  • Унадаг дугуйтай мөргөлдсөн-1
  • Явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн -1
  • Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн-2

Орон нутагт:

      Ослын хэлбэр

  • Автомашин онхолдох хэлбэрээр-3
  • Хоёр автомашин мөргөлдөх-1
  • Мотоцикл-1

Гэмтсэн хүн

  • Жолооч гэмтсэн-2
  • Зорчигч гэмтсэн-2

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчлийг илрүүлжээ. Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсож,  ослын гурвалжныг замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байршуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18