Б.Азжаргал: Багийн засаг дарга гэдэг өрөөндөө суугаад өнждөг биш, өрөөлийн төлөө гараад гүйдэг сайн менежер байх ёстой

Б.Хонгорзул
2021/08/05

Дархан-Уул Аймгийн Засаг дарга Дархан сумын 18 багийн Засаг дарга нартай уулзаж ажилдаа баримтлах зарчмын асуудлаар болон цаг үеийн ажилтай уялдуулан дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:

  • Бүх багийн Засаг дарга нар багийнхаа айл өрх, иргэд, ААНБ-ын бүртгэл судалгааг нарийвчлан гаргах
  •  “Ногоон-Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэр хорооллын багууд “Нэг хашаа-5 мод” ажлыг өрнүүлж хэрэгжүүлэх, Орон сууцны хорооллын багууд нийтийн эзэмшлийн байрнуудын орц бүрийн гадна талбайд цэцэг тарьж зүлэгжүүлэх
  • 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл орон сууцны хорооллын бүх багууд хогийн ургамал буюу шарилж устгалыг бүрэн хийж дуусгасан байх
  • Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагт зохион байгуулдаг  “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр”-ийн хуваарийг баг бүр гаргаж, багийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг ААНБ болон иргэдийг уг ажилд идэвхтэй оролцуулах, хоггүй цэвэр орчинг бий болгох  
  • Бүх багууд багийн нутаг дэвсгэртээ барьж байгуулагдсан “Хүүхдийн тоглоомын талбай”-н арчлалт хамгаалалтыг НААҮГ, иргэдтэйгээ хамтран хариуцаж эвдэрхий тоглоомуудыг засварлах, 2021 оны 9 дүгээр сарын 1 гэхэд эвдэрсэн сагсны шийдийг засварлаж самбар, кольцо суурилуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Өгөгдсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг аймгийн Засаг дарга өөрийн биеэр газар дээр нь очиж шалгаж үзнэ гэдгийг багийн Засаг дарга нарт анхаарууллаа. 


Мөн Багийн Засаг дарга нарыг төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүнд суртал, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өрөөндөө суух  биш өрөөлийн төлөө “гүйж”, сэтгэл зүтгэл,  мэдлэг чадвараа бүрэн дайчлан, бүтээлч хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг үүрэг болгоод иргэдийнхээ итгэлийг алдахгүй сайн дарга, сайн менежер байхыг хүслээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18