ЗАМЫН-ҮҮД : Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж буурлаа

Л.Бямбажав
2021/08/05

Замын-Үүд дэх гаалийн газраас Мэргэжлийн хяналт, Гааль, Боомтын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран үлдсэн 30000 тонн ачааг татаж авахад тулгарч буй асуудлыг танилцууллаа. 

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Отгонсүх "Замын-Үүд дэх гаалийн газар 12 хяналтын бүсээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Манай байгууллага болон боомтын зөвлөлөөс ачаа барааг өдөрт нь хурдан шуурхай эздэд нь хүргэх, ариутгалын чиглэлээр онцгой анхаарч байна. Хяналт шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж байгаа. 

Сүүлийн  20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүний ачаа барааны эргэлт авто замаар 50-60 хувь өссөн үзүүлэлттэй байна. Экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд гаалийн хяналтыг өдөртөө авах боломж бүрдсэн. Энэ хугацаанд 747 вагон импортоор орж ирсэн бол экспортоор 2,656 вагон ирсэн. Үүнээс ачаатай 226 вагон экспортод гарсан байна. Хоосон 2,232 вагон гарчээ.


Анх ирэхэд 50,000 тонн ачаа Эрээний хил дээр бөөгнөрсөн байна гэдгийг тус газрын хилийн боомтын зүгээс хэлсэн. Үүн дээр бид голчилж анхаарч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар урд талын хилийн боомт дээр 20,000 тонн ачаа үлдсэн. 30 мянган тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн 20,000 тонн ачааг наймдугаар сард багтаан авснаар хэвийн горимд шилжинэ. 

Эхний ээжид Эрээнд 2000 орчим машин гаалийн гадна болон дотор талд байсныг татаж авсан. Боомтын зөвлөл тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэр гаргасан. Замын-Үүд дэх гааль иргэдэд ямар нэгэн хүнд сурталгүй үйлчилж байна. Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж 3 'дахин буурлаа

Үнийн асуудалтай холбоотой гомдол, саналыг тагнуулын байгууллагын 70527305 дугаарын утсанд болон Замын-Үүд Боомтын зөвлөл гэсэн фэйсбүүк пэйж рүү хандаарай" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18