Испанийн Пау Газол, Аргентины Луис Скола нар зодог тайллаа

Б.Хонгорзул
2021/08/04

Токио-2020 олимпын наадам үргэлжилж байгаатай зэрэгцээд шилдэг тамирчид спортын замналаа өндөрлүүлж байна. Өчигдөр олимпын сагсан бөмбөгийн 1/4 тоглолт явагдаж АНУ, Франц, Словени, Австралийн шигшээ багууд хагас шигшээд шалгарсан. Тэгвэл тус тоглолтуудын дараа Аргентины шигшээ багийн тоглогч Луис Скола, мөн Испанийн шигшээ багийн ах дүү Газолууд шигшээ багийн замналаа өндөрлөж буйгаа зарлалаа.

Аргентины шигшээ багийн шилдэг тоглогч, өдгөө 41 настай Луис Скола 1999 оноос хойш шигшээ багийнхаа төлөө тоглохдоо Афин-2004 алт, Бээжин-2008 хүрэл, ДАШТ-ээс 2002, 2019 онуудад мөнгө, Пан-Америкийн наадмаас алт, Дэлхийн цомоос хошой алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан. Мөн шигшээ багийнхаа хамтаар 2004, 2008, 2012, 2016, 2021 оны олимпын наадамд оролцож байсан шилдэг тоглогч юм.

 
Тэгвэл Испанийн шигшээ багийн шилдэг тоглогч 41 настай Пау Газол шигшээ багийн замналаа өндөрлөлөө. Ах Газол мөн 2004, 2008, 2012, 2016, 2021 оны олимпын наадамд шигшээ багтайгаа оролцохдоо 2008, 2012 оны олимпын наадамд мөнгө, 2016 оны олимпод хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-ээс 2006 онд алтан медаль хүртэж, Европын АШТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийг энгэртээ зүүсэн байдаг. Түүнтэй хамт дүү Марк Газол шигшээ багийн замналаа өндөрлүүлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18