ДЭЛХИЙН БАНК НИЙТИЙН ТЭЭВРИЙН САНХҮҮЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Нийслэл хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр тус салбарын нөхцөл байдлын судалгаа, үнэлгээг гүйцэтгэхээс нийтийн тээвэр төлөвлөлтийн өөр өөр хувилбаруудад дүн шинжилгээ хийн, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлын стратегийг боловсруулах аж. Дээрх үнэлгэ, стратеги нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн салбарт зарцуулж буй татаасын хэмжээг бууруулах зорилготой аж.

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн процессын ил тод, харилцан уялдаатай байдлыг сайжруулснаар аливаа хотын хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог дээшлүүлэн, төслүүдийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхэд тустай. Үүний адил хот нийтийн тээврийн үйлчилгээг санхүүгийн хувьд тогтвортой байдлаар үзүүлэхэд стратеги боловсруулах нь тустай байдаг. Одоогийн төсвийн хүндрэлтэй цаг үед дээрх асуудлуудын ач холбогдол улам ихсэж байна." гэв.

Энэхүү түншлэл нь Дэлхийн банкны төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангаар санхүүжиж буй техникийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас Улаанбаатар хот дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Дэлхийн банкны тээвэр, МХХТ-ийн Олон улсын газар нь хотын нийтийн тээврийн төлөвлөлт, удирдлагын чадавх бэхжүүлэх мөн одоо хэрэгжиж буй Ухаалаг автобус төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зэргээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад суурийг бий болгоход Улаанбаатар хотын захиргаатай нягт хамтран ажиллаж ирсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18