"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллав.

Тэд Хотын захирагчийн орлогч Б.Батболд болон албаны бусад хүмүүстэй уулзан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр манай аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон юм. Мөн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийн 2 дугаар шатыг 2020 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Дархан-Уул аймагт 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг аймгийн ИТХ-ын тогтоолоор 2018 онд анх байгуулсан бөгөөд манай аймаг тус төвийн үйл ажиллагааг тогтвортой сайн авч явж байгаа, зорилтот үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилж байгаа зэрэг үзүүлэлтээр төслийн 2 дугаар шатанд шалгарч түшиц 6 газрын нэгээр сонгогджээ.
"Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн байрыг 250 сая төгрөгөөр аймаг орон нутгаас хөрөнгийг нь шийдвэрлэн худалдан авч ашиглалтад оруулсан бөгөөд тавилга, эд хогшил, тохижилтод донор байгууллагаас 85 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн санхүүжилт олгосноор стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий үзлэгийн өрөө, гал тогоо, уулзалт, сургалтын өрөө, зөвлөгөө өгөх өрөө зэрэг нийт 14 өрөө тасалгааг иж бүрэн тохижуулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих иж бүрэн камержуулалт, дэмжих бүлгийн үйл ажиллагаанд зориулсан хүлэмж, оёдлын машин, туслах материалууд, барилгын дээврийн засварыг шийдвэрлэн, хохирогчдод нэг цэгээс хамгааллын үйлчилгээг тогтвортой үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.



 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэх үеэр НҮБ-ын Хүн мын сангаас хүчирхийллийн хохирогч охид, эмэгтэйчүүдэд зориулан ариун цэвэр, эрүүл ахуйн 30 ширхэг багцыг өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18