Мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмжийг тусламжаар авна

Л.Бямбажав
2021/08/03

Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Нот бичиг Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх тухай юм. Ингэснээр Япон улс 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх боллоо. Өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.

Япон Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2.35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож, 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болно гэж Сангийн яамнаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 11 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 11 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 12 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 18 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 20 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25