Өнөөдөр манай улсын хоёр тамирчин чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө

Л.Бямбажав
2021/08/03

Токио 2020 олимпын наадамд өнөөдөр Монгол Улсын хоёр тамирчин чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Х.Болортуяа зодоглох бөгөөд эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах юм. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай нь учраа таарна.

Манай тамирчны хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна. Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд Х.Болортуяа долоо дахь барилдаанд дэвжээнд гарна. 

Түүнчлэн өнөөдөр гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө дэвжээнд гарна. ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Э.Манолова, Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсан нь манай тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө хүч үзнэ.  

Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд гавьяат тамирчин С.Батцэцэг 13 дахь барилдаанд дэвжээнд гарна.

 Эх сурвалж: МҮОХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18