Олимпын наадмын буудлагын төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар 25 метрийн гар бууны хурдан буудлагын дасгалаа гүйцэтгэж дуусгалаа. Өчигдөр тогтоол буудлагад Ц.Анударь 29, О.Гүндэгмаа 38-р байранд жагсаад байсан.
Тэгвэл дөнгөж сая хурдан буудлагын дасгалаа гүйцэтгэлээ. Ц.Анударь 285 оноо, О.Гүндэгмаа 295 оноо авсан. Ингээд 2 буудлагын нийлбэр дүнгээр шигшээ шатанд шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна