ВИДЕО: АИ-92 авто бензиний үнэ 2050 төгрөг болж нэмэгдлээ

Л.Бямбажав
2021/07/30

Өнөө өглөөнөөс эхлэн АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2060 төгрөг болж өсжээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ  "Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсч байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байна. Шатахууны нөөц, чанарын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Төрийн зүгээс шатахууны үнийг шууд хянах боломжгүй. Хуулийн заалтын дагуу гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн хэлбэлзлийг харгалзаж хяналт тавьдаг. Үнэтэй холбоотойгоор чанар, нөөцийн асуудлыг ярьдаг. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ өссөөр байгаа. Тиймээс зах зээлийн зарчмыг дагаад өссөн үед нь өсөөд буурсан үед нь буурахаар зохицуулалтыг хийж ажиллаж байгаа" гэсэн тайлбарыг өгсөн юм.


 Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Гэсэн ч энэ нэмэгдэл нь хангалтгүй байгаа бөгөөд яг одоогоор импортлогч компаниуд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл  энэ дагуу шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд  АИ-92 авто бензиний үнэ 2050-2060 төгрөг болгож нэмэгдүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18