ЗГ: ДЭМБ-аас вакцины гурав дахь тунг зөвлөөгүй байгаа

Б.Хонгорзул
2021/07/28

Монгол Улсын нийт хүн амын 60% коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол бий.


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулаад байна.Хэдийгээр Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулсан ч тайвшрах цаг болоогүйг ЭМЯ-аас мэдээлж байна.Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг долоо хоног бүр танилцуулдаг. Уг танилцуулгад зээлийн нийт гүйцэтгэл 3.2 их наяд, буюу 32 хувьтай байна. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан тухай Сангийн яамнаас мэдээлсэн.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн газрын тогтоол баталсан. Чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Энэ хүрээнд хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх гэх мэт Монголын талаас тавьсан бүх саналуудад БНХАУ-ын тал нааштай хариу өгсөн.

Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд 110 машин гарч буй бөгөөд үүнээс 100 авто машин ачаагүй, нүүрстэй 10 машин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 

-Монгол Улс иргэддээ вакцины бүүстер тунг хэзээнээс хийх вэ?

-ДЭМБ-аас хараахан гурав дах тунг зөвлөөгүй байна. Учир нь дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Дэлхийн зарим улс оронд “Бүүстэр” буюу гурав дах тун байтугай эхний тунг хийж амжаагүй байхад гурав дах тунг хийнэ гэж ярих нь зохимжгүй гэж үзсэн талаар ДЭМБ-аас зөвлөсөн. ЭМЯ-наас өгсөн өнөөдрийн мэдээллээр наймдугаар сард багтаж зорилтот бүлэгт хандсан гурав тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар, УОК-оос шийдвэр гараагүй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18