Бермуд арлын алтан охин

Л.Бямбажав
2021/07/27

Токио-2020 зуны олимпын XXXII наадамд одоогоор 51 орон медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл эдгээр улс дундаас тусгаар тогтноогүй Косово, Тайвань, Бермуд арлаас тус бүр медалийн эзэд тодроод байна. 

Ялангуяа Америк тивийн зүүн талд Атлантын далайд орших Их Британи улсын далайн чанад дахь эзэмшил нутаг болох Бермуд арлаас триатлоны төрөлд Флора Даффи хэмээх бүсгүй алтан медаль хүртэж тус арлын түүхэн дэх олимпын анхны алтан медалийг хүртээд байна.

Флора Даффи триатлоны ДАШТ-нд хошой алт, хошой мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин бөгөөд олимпын наадамд нийт замаа 1 цаг 55 мин 36 сек-д туулсан амжилтаар аваргын алтан медалийг хүртжээ. Тэрээр усанд сэлэлтийн замаа 18 мин 22 секундэд, дугуйн замаа 1 цаг 02 мин 49 секундэд туулсан бол гүйлтийн замаа 33 минутанд туулан барианд орсон байна. 

Бермуд арал нь 1936 оны Берлиний олимпын наадмаас эхлэн оролцохдоо 1976 оны Монреалын олимпын наадмаас боксын төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл 45 жилийн дараа Бермуд арлын олимпын 2 дахь, анхны алтан медалийг авчирч байна. 

Бермуд арал нь 53 км.кв нутаг дэвсгэртэй бөгөөд манай Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын газар нутагтай ойролцоо бөгөөд хүн ам нь 2018 оны байдлаар 71 мянга буюу Дорноговь, Өмнөговь аймгуудын хүн амтай ойролцоо ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18