75 настай эмээ нөхрийнхөө нэрийг цагаатгахыг хүсч 45 дахь өдрөө Төрийн ордны гадаа суулт хийж байна

Л.Бямбажав
2021/07/27

Улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьж,  Төрийн ордны гадна 45 хоног суулт хийж буй тухайгаа 75 настан С.Цэвээн өнөөдөр Төрийн ордны хажууд мэдээлэл өглөө.


Тэрбээр “Миний хань 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан. Тухайн үед энэ ослоор 30 хүн өөд болсон бөгөөд ар гэрт нь тэр үеийн ханшаар 702,000 мянган төгрөгийн дэмжлэгийг улсаас үзүүлж байсан юм. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн.

Тэр үед би нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй юм. Иймд эмээ нь өнөөдөр гомдолтой сууна. Нэр төрөө сэргээлгэмээр байна. Мөнгө аваагүй гэдгээ нотлох гэж өмгөөлөгч хүртэл аваад шүүх хурал хийлгэтэл надад нотлох баримт байхгүй болохоор мөнгө авсан гээд хаачихсан.  Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Х.Нямбаатар сайдад үүрэг даалгавар өгсөн гэсэн.  Хууль зүйн сайд үүнийг сайн мэдэж байгаа" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18