Прокурор Г.Батбаярыг шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзсан шалтгаанаар ажлаас нь халлаа

Л.Бямбажав
2021/07/27

Хэрэг наймаалцдаг байж болзошгүй асуудлаар шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогттой өчигдөр /2021.07.26/ River kitchen pub-ийн задгай асарт уулзаж байсан хяналтын прокурор Г.Батбаярын бичлэгийг Зариг сайт анх олон нийтэд мэдээлсэн билээ.


 Тэгвэл уг мэдээллийн дараа Г.Батбаярыг  ажлаас нь чөлөөлж,  УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн талаар УЕПГ-аас мэдээллээ. Түүнийг ажлаас халах үндэслэл нь хуулийн байгууллагаар шалгагдаж буй хүнтэй хувийн уулзалт хийсэн нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзсэн байна. Учир нь Шүүхийн шинэ хуульд шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх зохицуулалтын талаар маш тодорхой тусгасан юм.Энэ хүрээнд  шүүгч, прокурор  гэмт хэрэгт шалгагдаж буй яллагдагчтай хувийн уулзалт хийхийг хориглосон.


Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогтыг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсгийн "Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан" 22.5-1-т заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн" гэж яллагдагчаар тооцжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18