​ Япончууд олимпын наадмын ширээний теннисээр анх удаагаа алтан медаль хүртлээ

Л.Бямбажав
2021/07/27

Олимпын наадмын ширээний теннисний төрөлд шинээр орж ирсэн холимог хосын төрөлд Японы Мима Ито болон Жун Мизутани нар түрүүллээ. Аваргын төлөө Хятадын Шу Шин, Лю Шивэн нартай өрсөлдөж 7 сетэд 5-11, 7-11, 11-8, 11-9, 11-9, 6-11, 11-6 харьцаатай ялалт байгуулсан байна. 

Ширээний теннист 1988 оны Сөүлийн олимпын наадамд орж байсан бөгөөд тэр цагаас хойш Хятадуудын давамгайлал дор явагдаж байсан. Хятадууд эмэгтэй хосын төрөлд Сөүл-1988, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Сөүл-1988, Барселона-1992, Афин-2004 олимпын наадамд л түрүүлж чадаагүй байдаг. 

Харин Япончууд 1988 оноос хойш ширээний теннисний төрөлд 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байсан бол нутагтаа болсон олимпын наадмын холимог хосын төрөлд хүчтэй Хятадын багийг буулган авч анхны алтан медалиа хүртлээ. Холимог хосын шигшээ тоглолтын дараа ялагдал хүлээсэн Хятадын тамирчин Лю Шивэн “Энэ үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Манай багийн эсрэг бүх багууд маш сайн бэлдсэн байна. Үнэхээр харамсалтай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18