Дархан-Уул аймагт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Б.Хонгорзул
2021/07/23

Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Говь сан” 2021 оны 6 дугаар сарын сүүлчээр Монгол Улсынхаа 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ илгээх хандивын аянг гадаадад байгаа Монголчуудынхаа дунд өрнүүлсэн байна. Харь оронд амьдарч ажиллаж буй олон арван хүмүүс хандивын аянд нэгдснээр шаардлагатай хөрөнгийг босгож олон улсын чанарын шаардлага хангасан 60 ширхэг JAY-5BW загварын хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг эх орондоо илгээжээ.


Үүнээс Дархан-Уул аймагт хуваарилагдан ирсэн 4 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат болон хүчилтөрөгч, пульс хэмжигч багаж зэрэг тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Тус аппарат нь үйлдвэрийн нэг жилийн баталгаатай бөгөөд техникийн засвар үйлчилгээ, ажиллуулах зааварчилгаа зэргийг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Ашид буян” ХХК хариуцан ажиллах юм байна.


Мөн ЭМЯ-наас Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэх арбидол эм, хүндэрсэн хүмүүст хэрэглэх вирусийн эсрэг тариа, түргэвчилсэн оношлуур зэрэг 60 орчим сая төгрөгийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг нийлүүлсэн байна. Үүнийг ӨЭМТөвүүд болон Шарын гол, Орхон, Хонгор сумын ЭМТөвүүдэд хуваарилан өглөө.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ковидын тусламж эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат 50 ширхэг, зохиомол амьсгалын аппарат 14 ширхэг байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18