Архангай аймгийн Засаг даргыг огцруулсан шийдвэр хууль бус гэв


Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Засаг даргаа огцруулав. Ингэхдээ нийт 39 төлөөлөгчийн 21 нь уг хуралд оролцож, 20 хүний саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан юм. Тус аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 20 нь АН-ын төлөөлөгч, 19 нь МАН-ын төлөөлөгч бөгөөд тус аймагт АН засаглаж байсан ч ийнхүү АН-аас томилогдсон. Засаг даргаа огцруулах хуралд АН-аас гуравхан төлөөлөгч оролцож, намынхаа эсрэг санал өгч "урвагч" гэх нэрийг зүүжээ. Урвагчдын саналын гороор Ардчилсан засаг дарга Д.Золжаргал ийнхүү огцорсон аж. Харин өнөөдөр Ардчилсан намын бүлэг мэдэгдэл хийж уг огцруулах шийдвэр хүчингүй, хууль бус хурал, тиймээс АН бүлэг хуралд оролцоогүй гэв.

Бүлгийн дарга Ч.Мөнхбат сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Энэ хурал нь Нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр нь хүчин төгөлдөр биш. Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурьдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэх заалтыг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй. Иймд Ардчилсан намын бүлэг хууль бус хэмээн үзэж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хурал нь МУЗЗНДНТУТХ буюу нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэв.
Мөн тэрбээр, дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцэж буй хүнд цаг үеийг далимдуулан улстөржилт хийж байгаад харамсалтай байна гэсэн юм. Харин намынхаа эсрэг гарын үсэг зурсан хүмүүсийн өмнөөс би хариулах боломжгүй. Гэхдээ намд дүрэм журам гэж бий. Түүний дагуу гишүүддээ хариуцлагаа тооцох байх гэж бодож байна. Хуулийнхаа хүрээнд үндэслэлгүй, хууль зөрчсөн нь нотлогдоогүй асуудлаар хуралдсан хурал байлаа. Мөн нэгжийн хуулиа зөрчсөн хурал болсон. Түүнчлэн Засаг даргын түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан байна. Эхнэр нь, ээж нь, хоёр хүүхэд нь халдвар авсан байгаа. Өөрийгөө тусгаарласан үед нь ийм шийдвэр гарна гэдэг их харамсалтай гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18