С.Энхболд: Манай улсад дельта вирусийн гурван тохиолдол бүртгэгдсэн

Л.Бямбажав
Өчигдөр

Хүн амын дунд коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулжээ. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааний хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Одоогоор  гурван тохиолдол бүртгэгдсэн байна.Үргэлжлүүлэн мөн сорьцуудад шинжилгээ хийж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ "Халдварын тархалт  сүүлийн нэг сард  харьцангуй тогтвортой байлаа. Сүүлийн 14 хоногт 1500 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Бид сорьц шинжилгээг хийж байна. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарлаа. 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэлээ. Зургадугаар сараас өмнө хийсэн 1500 сорьцод таван зөөвөрлөгдсөн тохиолдлоос дельта вирус илэрсэн. Өнөөдрийн байдлаар нийт гурван тохиолдлоос дельта вирус илэрч, зарим шинжилгээний сорьц бүрэн баталгаажаагүй байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн  сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр  сорьц баталгаажина.

 Дельта вирус өнөөдрийн байдлаар дэлхийн 114 оронд тархаж эрчимтэй тархаж байна. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай. Дельта вирус нь илүү хурдан тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18