Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчилж, Токиогийн зуны олимпын наадмын нээлтэд оролцоно

Л.Бямбажав
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно. 

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18