УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хүнд өвчнөөр нас баржээ

Л.Бямбажав
2021/07/18

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас өнөө өглөө нас баржээ. Тэрээр өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртэж байв.

Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн төмөр замчин юм.

Түүнийг  УБТЗ-ын дарга болоход төмөр замын тээврийн хэмжээ зогсонги байдалд байсан гэж хэлж болно. Тэгвэл өдгөө УБТЗ-ын тээврийн хэмжээ жил дараалан өсөж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж буй.

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2016 онд тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 19.8 сая тонн байсан бол, 2017 онд 22.8 сая тонн, 2018 онд 25.6 сая тонн, 2019 онд 28.7 сая тонн, 2020 онд 30 сая тонн болж өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18