​БНХАУ-ын хэвлэлд БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар утсаар ярьсан тухай онцолжээ

Л.Бямбажав
2021/07/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.07.16/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, хилийн боомтын нэвтрүүлэлтийг хэвийн болгох, байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх, цөлжилтийн эсрэг хамтран ажиллах зэрэг тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэн.
Тэгвэл БНХАУ-ын төв телевиз CCTV, англи хэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг CGTN суваг, төрийн мэдээллийн агентлаг Xinhua зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар утсаар ярьсан талаар онцлон мэдээлсэн байна.
Тухайлбал, CGTN сувгийн вэбсайтад гарсан мэдээнд: “БНХАУ, Монгол Улс нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхийн хажуугаар Иж бүрэн стратегийн түншлэлээ баяжуулан хөгжүүлэх” талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцолсон гэжээ.
Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хэрэгтэй бөгөөд БНХАУ нь Монгол Улсаас уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэсэн байна.
Харин БНХАУ-ын төрийн мэдээллийн Xinhua агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийг улам баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн гэжээ.
Түүнчлэн БНХАУ нь Монгол Улсын цар тахалтай тэмцэх чиглэлээр явуулж буй арга хэмжээнд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг хэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18