С.Амарсайхан: ДЭМБ-аас коронавирусийн халдвар 2-3 жилдээ арилахгүйг анхааруулсан

Л.Бямбажав
2021/07/16

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.07.16/ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Халдварын тохиолдол хэдийгээр өндөр байгаа ч гэсэн  Монгол Улсын Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр зуны дэлгэр цагт иргэдээ агаарт гарах боломж олгох зохицуулалтыг хийж ажиллаж байна. 

Гэвч сүүлийн үед дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давалгаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг ДЭМБ-аас сануулсаар байна. Тиймээс иргэд та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж, сэрэмжлүүлээрэй.


Монгол Улсын Засгийн газар харьцангуй эрт буюу өнгөрсөн гуравдугаар сараас вакцины ажлыг орон даяар эхлүүлж өнөөдрийн /2021.07.16/ байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд хамруулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй явагдаж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. Гэхдээ вакцины I, II тунд бүрэн хамрагдсан ч  халдвар авахгүй гэсэн буруу ойлголт байна. Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакцины хоёр дахь тундаа  хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.

ДЭМБ-аас Covid-19-ийн халдварын эрсдэл ойрын 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна. Тиймээс иргэд та бүхэн вакциндаа хамрагдаж, хаа ч явсан халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 40 гаруй мянган эмч, асрагч, сувилагч нар, ажилчид өдөр шөнийн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт, эм тариа, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлтийг Засгийн газраас тухай бүрт нь хийж хэрэгжүүлж мөн нөөцийг бүрдүүлж байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд ч иргэдийнхээ амь насыг аврах гэж хичээн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18