Иракын өмнөд хэсэгт орших Дхи Кар мужийн Насирияа хотод коронавирусийн өвчтэй хүмүүсийн эмнэлэгт гал гарсны улмаас 46 хүн амиа алдсан гэж тус мужийн Эрүүл мэндийн газраас иш татан Al Arabiya телевиз мэдээлэв.
Насирия хотын Имам Хуссейн эмнэлгийн коронавирусын халдвар авсан хүмүүст зориулсан тусгаарлах тасагт гал гарсны улмаас 46 хүн амь үрэгдэж, 70 хүн шархадсан байна. Урьдчилсан байдлаар ковидын эмнэлэгт гарсан галын шалтгаан нь хүчилтөрөгчийн баллон дэлбэрсэнтэй холбоотой гэж үзжээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус бүсийн Эрүүл мэндийн яамнаас онц байдал зарлажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна