Аймгуудаас Увс аймаг хамгийн олон буюу 17 түрүү хүртсэн

Н.Мижидмаа
2021/07/12

Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 21 аймгаас Увс аймаг хамгийн олон буюу  17 түрүүг хүртсэн байдаг. Эндээс аварга цолтон 5, арслан цолтон 1 бөх дооррх 19 түрүүг хүртсэн. Харин доорх 19 бөхөөс дархан аварга Х.Баянмөнх талаас илүүг нь буюу 10 түрүүг дангаараа хүртсэн. Тэгвэл Увс аймгийн дараа Архангай аймаг 16, Төв аймаг 14 түрүү хүртсэн амжилтаар эхний 3-т бичигдсэн.

Улсын баяр наадмыг 21 аймгаас 14 аймгаас үндэсний бөхийн түрүүг хүртсэн бол Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар гэсэн 7 аймгаас үндэсний бөхийн түрүү бөх тодроогүй байна. 

Увс аймаг 17 түрүү /аварга цолтон 5, арслан цолтон 1/

Дархан аварга Х.Баянмөнх 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987
Улсын аварга П.Бүрэнтөгс 2012, 2020
Улсын аварга Н.Батсуурь 2014, 2018
Улсын аварга О.Балжинням 1991
Улсын аварга С.Мөнхбат 2011
Улсын арслан Б.Ганбат 2010

Архангай аймаг 16 түрүү /аварга цолтон 5, арслан цолтон 6/

Дархан аварга Г.Өсөхбаяр 2002, 2003, 2005, 2009
Даян аварга Н.Жамъян 1926, 1928
Даян аварга Ц.Чимэд-Очир 1944, 1950
Улсын аварга Г.Вандан 1922
Улсын аварга Ч.Санжаадамба 2016
Улсын арслан Д.Далантай 1923
Улсын арслан Б.Банзар 1929
Улсын арслан Х.Дэлэг 1934
Улсын арслан Б.Төрбат 1938
Улсын арслан Д.Лувсанжамц 1943
Улсын арслан Д.Жамц 1962

Төв аймаг 14 түрүү /аварга цолтон 3, арслан цолтон 3/

Дархан аварга Ж.Мөнхбат 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974
Дархан аварга А.Сүхбат 2000, 2001, 2004
Улсын аварга Д.Хадбаатар 1976, 1986
Улсын арслан П.Бат-Очир 1932
Улсын арслан Л.Чимэд 1935
Улсын арслан С.Оргодол 1955

Хэнтий аймаг 14 түрүү /аварга цолтон 3/

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999
Улсын аварга Э.Оюунболд 2015, 2019
Улсын аварга Г.Самдан 1925

Хөвсгөл аймаг 11 түрүү /аварга цолтон 3, арслан цолтон 4/

Дархан аварга Д.Дамдин 1956, 1957, 1958, 1959, 1960
Улсын аварга Ж.Цэвээнравдан 1951
Улсын аварга Ч.Бээжин 1970
Улсын арслан С.Шагдар 1924
Улсын арслан Ө.Чүлтэмсүрэн 1942
Улсын арслан Х.Мөнхбаатар 2007
Улсын арслан Ц.Содномдорж 2017

Булган аймаг 9 түрүү /аварга цолтон 2, арслан цолтон 1/

Дархан аварга Б.Түвдэндорж 1939, 1941, 1945, 1946, 1951, 1952, 1953
Даян аварга С.Цэрэн 1961
Улсын арслан М.Бэх-Очир 1931

Өвөрхангай аймаг 8 түрүү /аварга цолтон 2, арслан цолтон 3/

Дархан аварга Д.Цэрэнтогтох 1978, 1980, 1983, 1984
Улсын аварга Д.Сумъяабазар 2006
Улсын арслан О.Аюур 1927
Улсын арслан Б.Ганбаатар 1985
Улсын арслан Д.Ганхуяг 2008

Говь-Алтай аймаг 2 түрүү /аварга цолтон 2/

Дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948

Завхан аймаг 2 түрүү /арслан цолтон 2/

Улсын арслан С.Шагж 1930
Улсын арслан М.Лхагва 1933

Дорнод аймаг 2 түрүү /арслан цолтон 2/

Улсын арслан Л.Балсан 1936
Улсын арслан Ш.Гилэг 1937

Сэлэнгэ аймаг 1 түрүү /аварга цолтон 1/

Улсын аварга Г.Эрхэмбаяр 2013

Ховд аймаг 1 түрүү /арслан цолтон 1/

Улсын арслан Ш.Ванчинхүү 1940

Баянхонгор аймаг 1 түрүү /арслан цолтон 1/

Улсын арслан П.Аюуш 1949

Өмнөговь аймаг 1 түрүү /арслан цолтон 1/

Улсын арслан Г.Дэмүүл 1969


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21