Новак Жокович 7, Маттео Берреттини анх удаагаа Уимблидоны шигшээд шалгарлаа

Н.Мижидмаа
2021/07/10

Мэргэжлийн талбайн теннисний 4 Их (Австралийн нээлттэй тэмцээн, Ролан Гаррос, Уимблидон, Америкийн нээлттэй тэмцээн) тэмцээний нэг болох зүлгэн гадаргуутай талбайн Уимблидон тэмцээний финалын шатанд өрсөлдөх теннисчид тодорлоо. 

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Их дуулга тэмцээний 19, Уимблидоны 5 удаагийн аварга Сербийн теннисчин Н.Жокович болон Италийн залуу теннисчин М.Берреттини нар шалгарч үлдлээ. Новак Жоковичийн хувьд 2011, 2013, 2014, 2015, 2018, 2019 оны Уимблидоны финалын шатанд шалгарахдаа 5 удаад нь түрүүлж цомыг хүртэж байсан бөгөөд энэ жилийн финалд шалгарснаар 7 дахь удаагаа финалдаж байна. Харин түүнтэй өрсөлдөх Итали теннисчин М.Берреттини замналынхаа анхны Их дуулга тэмцээний финалд шалгарлаа. 

Хэрвээ энэ тэмцээнд Н.Жокович түрүүлж чадвал замналдаа хоёр дахь удаагаа зүлэг, хатуу, шороон кортыг дамнан түрүүлнэ. Тэрээр өмнө нь 2015-2016 оныг дамнан шороо, хатуу, хатуу, зүлган гадаргуутай талбайд дараалан түрүүлж байсан. Харин энэ удаагийнх бол календарын нэг жилийн дотор 3 корт дамнан түрүүлж нэгэн өвөрмөц амжилтын эзэн болно. Их дуулга тэмцээний 30 дахь финалын шатандаа шалгараад байгаа Н.Жокович түрүүлж чадах уу? 

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд аваргын төлөө Австралийн Э.Берти болон Чехийн К.Плишкова нар шалгараад байна. Австрали теннисчин Э.Берти 2019 оны Францын нээлттэй тэмцээний цомыг хүртэж байсан бол К.Плишкова замналынхаа хоёрдахь Их дуулга тэмцээний финалд шалгарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18