“Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цол хүртлээ

Л.Бямбажав
2021/07/10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол одон медаль гардуулж байна. Энэ үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайханд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ. 

Түүнийг Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг хэмээн хэвлэл мэдээллийнхэн, хөгжмийн хүрээнийхэн үздэг. Тэрбээр Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч бөгөөд 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ.

1975-2020 он буюу нийт 45 жилийн хугацаанд дуучин Д.Жаргалсайхан ойролцоогоор 2500 гаруй удаагийн тоглолт хийж, дунджаар сард 5 удаа тайзан дээр гарч байсан ба бие даасан, бүрэн тоглолтууд дунджаар 2-3 цаг үргэлжилж байсныг 1975 оноос хөтөлсөн түүний тоглолтын жагсаалтаас тоймлон гаргасан болно. Зөвхөн 1995-1999 онуудад Чингис хаан хамтлагтайгаа 200 гаруй тоглолт, нийт 600 гаруй цагийг (Сард тутамд 3 цагийн тоглолт 3-4 удаа хийгдэж байсан) Монголынхоо хөдөө орон нутагт хийсэн ба аймаг сумын соёлын ордон, клубийн суудал ашиглалтыг ойролцоогоор 200-300 хүн гэж үзвэл нийтдээ 60 гаруй мянган хүнд 5 жилийн хугацаанд үйлчилсэн байх юм. Үүнд: Улаанбаатар хот болон, гадаад улсад хийсэн тоглолтуудыг тооцоогүй болно.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18