Тамгагүй, хууль бус даргатай 103-ынхан ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрчээ

Л.Бямбажав
2021/07/09

Хариуцлага алдсан шалтгаанаар ажлаасаа халагдсан 103-ын дарга асан Ц.Пүрэвдаш тамгаа аваад албаны машинтайгаа "зугтжээ". Улмаар тамгагүйн улмаас 103 төвийн ажилчдын цалинг наадмын өмнө тавих боломжгүйд хүрээд байгаа аж. Захиргаанаас нь эмч ажилчдаа бодоод тамгагүйгээр цалингийн гүйлгээг хүчээр хийх нөхцөлд хүрээд байна. Уг асуудлыг НЭМГ-т уламжласан боловч тоохгүй өнөөдрийг хүрчээ.  
Энэ сарын 03-ны өдөр коронавирусийн халдвартай, 35 настай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажууд байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна амь насаа алдсан билээ. Тэгвэл тус эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож мөн 103-ын дарга Ц.Пүрэвдаш, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхдэлгэр нарыг ажлаас нь чөлөөлсөн. 

Дээрх явдалтай холбогдуулан 103-ын дарга асан Ц.Пүрэвдаш ажлаасаа халагдахаас өмнө эмчилгээ хариуцсан захирал С.Ариунболдыг ажлын хариуцлага алдсан гэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх тушаалыг үйлдсэн байдаг. 

Гэвч Ц.Пүрэвдашийг ажлаасаа чөлөөлөгдөнгүүт түүний оронд ажлаасаа халагдсан С.Ариунболдыг НЭМГ-аас Яаралтай тусламжийн 103 төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр буцаан томилжээ. Уг томилгоог НЭМГ-ын дарга Б. Бямбадорж хийжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх дарга нь  халсан С.Ариунболдыг хоёр хоногийн дараа эгүүлэн даргын албан тушаалд томилсон нь хууль бус гэж  103-ын эмч, ажилтнуудад үзэж байгаа аж. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18