Монгол Улсын виз олгох журам болон бусад холбогдох журмуудыг шинэчлэн баталлаа

Б.Хонгорзул
2021/07/08

Улсын Их Хурлаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам Гадаад харилцааны яамтай хамтран шинэчлэн боловсруулсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын төслүүдийг Засгийн газар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  


Уг журмын төслүүдэд визийн ангиллыг төрөлжүүлж, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх томоохон зохицуулалтуудыг тусгасан.  

Тодруулбал, цахим визийн системийн хөгжүүлэлтийг хийж, www.evisa.mn сайтаар дамжуулан визийн хүсэлтийг хүлээн авах эхний хувилбарыг ажиллагаанд оруулсан. Ингэснээр гадаадын иргэн цахимаар 3 төрлийн виз (жуулчин ангиллын К-2, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд К-4,  дамжин өнгөрөх гадаадын иргэнд К-6)-ийг авах боломж бүрдэнэ.  

Мөн Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, гадаадын иргэнд олгох визийн ангиллыг 64 болгон нэмэгдүүлж, төрөлжүүлснээр статистик тоон мэдээлэл тодорхой гарах, гадаадын иргэн Монгол Улсад ирэх зорилготойгоо нийцсэн визийн ангиллаа мэдүүлдэг болно.  

Түүнчлэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлын хүрээнд хилийн боомтуудад хүний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилсан технологийг нэвтрүүлэхэд шаардагдах программ хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна. Уг ажлыг хийж гүйцэтгэснээр гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед хилийн боомтуудад биеийн давхцахгүй өгөгдлийг нь авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж эхлэх юм.  


          Үүний зэрэгцээ цаашид хил орчмын нутаг дэвсгэрт богино хугацааны аялал жуулчлал хийх гадаадын иргэнд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай байдлыг хангах зорилгоор цахимаар визийн хүсэлт авч виз олгох, хил орчмын нутаг дэвсгэрт аялах визийг тухайн боомтод олгох зэрэг зохицуулалтыг холбогдох журамд тусгалаа.   

Монгол Улсын хилээр орж ирсэн гадаадын иргэнд биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны/-д суурилсан 13 орон бүхий бүртгэлийн дугаар олгох болон  гадаадын иргэнийг бүртгүүлэх программ хангамжийг хөгжүүлж, улмаар энэ 06 дугаар сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь гадаадын иргэн биечлэн очиж бүртгүүлдэг байсныг хөнгөвчилж, 48 цагийн дотор гар утаснаас эсхүл цахимаар бүртгүүлдэг болгосон төдийгүй Монгол Улсад байгаа гадаадын иргэнд цахимаар бүртгэлийн дугаар олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Ийнхүү тус үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр нэг талаас гадаадын иргэнийг таних, баталгаажуулах бүртгэл, хяналтын үйл ажиллагаа сайжирч,  гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээ илүү шуурхай, хялбар болж байгаа юм.  

Дашрамд дурдахад гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох үйлчилгээг төрийн бүх байгууллага болон хувийн хэвшил (банк, зочид буудал, оператор компани гэх мэт)-ийнхэн ашиглах бүрэн боломжтой.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18