Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амийг хөнөөсөн этгээдийг ЭРЭН ХАЙЖ байна

Л.Бямбажав
2021/07/07

Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрсөн шөнө хүн амины аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр хүний амь насанд хүрч улмаар оргон зайлсан этгээдийг одоогоор эрэн сурвалжилж байна. Тухайн этгээд сумын зургадугаар багт мал малладаг  30 гаруй настай малчин О. Хэрэг явдал гарах үед ангийнхаа найзтай хамт архидан согтуурч байх үедээ биед нь хутгалж, амь насыг нь хөнөөжээ. Улмаар  хэргийн газраас оргон зайлах үедээ эмнэлгийн машиныг түр барьж байсан иргэний гэрийн  хаалгыг нь эвдэлж ороод мөн хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Амиа алдсан тухайн иргэн 40 настай байжээ.

Хашаанд нь байсан эмнэлгийнх машиныг авч зугтахын тулд  амь насанд нь халдсан  болов уу гэж сумын иргэд таамаглаж байгаа аж. Хоёр хүний амийг хөнөөсөн О хэргийн газраас зугтахын тулд хөдөө ахындаа очоод мотоциклийг нь унаад оргоно зайлсан байна.

Бид энэ талаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяраас тодруулахад тэрбээр "Манай суманд хүн амины хэрэг гарсан нь үнэн. Хэрэг явдал өнгөрөгч шөнийн 00.30-2.00 цагийн хооронд болсон. Одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр рүү зугтсан гэсэн мэдээлэл байгаа. Сумын Засаг даргын захирамжаар сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан эрэн хайх багийг томилсон. Мөн аймгийн Цагдаагийн газраас нэмэлт бүрэлдэхүүн ажиллаж байна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18