С.Баяр магадлангаар суллагджээ

Л.Бямбажав
2021/07/05

Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр магадлангаар суллагджээ. Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэдэг. Энэ дагуу С.Баярыг магадлангаар сулласан байна.

 Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2 жил зургаан сар болгон бууруулсан. 

С.Баяр нь 2007 оны арван нэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай 58-р тогтоолоор Оюутолгой ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, яриа хэлэлцээр хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зориг, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны  аравдугаар сарын 06-ны өдрийн гарын үсэг зурах, эрх олгох тухай тогтоолоор  "Оюутолгой" төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг  Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

 Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргийн дагуу олж авсан  мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн "Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2019 оны есдүгээр сарын 01-ны өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулах уг гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд  “Петровис трейдинг” компанид 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломжийг олгосон. Түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн болон давуу байдал бий болгон  Монгол Улсад хүнд хор хохирол учруулсан үйлдэлд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх  үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр  2010-1014 оны хооронд  АНУ-д дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь өөрийн  болон эхнэр н.Сувдын дансаар 2011-2017 оны хооронд  5 тэрбум 580 сая 444 мянган 337 төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэмт  хэрэгт  эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 2.3-т хэсэгт зааснаар  гэм  буруутайд тооцож түүнийг ялласан. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 9 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 9 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 12 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр