Д.Сарангэрэл экс сайд Т.Мөнхсайханд хатуу үг хэлэв

Б.Хонгорзул
2021/07/05

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл экс сайд Т.Мөнхсайханд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хатуу үг хэлэв.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж байхын оронд зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан.

Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хөтүүгээ хангаагүй болж таарлаа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавьяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд жил гаруй дуугүй явлаа. Давардаг юм байна.

Төрийн алба залгамж чанартай учраас би тэгсэн, миний үед хийсэн юм гэж ярьдаггүй. Өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр торгоож байгаа нь бодит үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүнээ эхэлж тавьсан бодлого төлөвлөгөө, зоримог шийдвэр, бүхнийг эрүүл мэндийн салбарт зориулж байсны үр дүнд үр дүнд эрүүл мэндийн салбар анх удаа уушиг орлуулагч ЭКМО аппараттай болсон. Япон улс ПСР-ын оношлуур үйлдвэрлээд 3-хан хонож байхад Монгол улсдаа оруулж ирснээс хойш нэг ч удаа оношлуураар таслаагүй. Уушги орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч, эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү залуус аа!!! АМ АСУУГААД БАЙВАЛ ХЭЛЭЭД ӨГЬЕ. ТА НАРТКОРОНАГҮЙ МОНГОЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН. ОДОО ЯМАР БАЙНА??? Үргэлжлэл бий. "Сарангэрэлийг шалгуулъя" гэдэг давлагаа явуулсны чинь дараа үгээ дахин хэлнэ" хэмээжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18