Дараах 11 аймаг Улаанбаатараас ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй

Б.Хонгорзул
2021/07/05

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зарим аймгууд баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар болон бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тодруулбал:

Сүхбаатар аймгийн хувьд баяр амралтын өдрүүдээр Улаанбаатар хотоос зайлшгүй шаардлагатай хүнс тээвэр, шатахуун тээвэр, зам барилга, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдийг АОК-ийн зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ.

Архангай аймгийн хувьд зургадугаар сарын 28-ны өдрөөс улаан түвшинд шилжиж, хот болон сум хоорондын хөдөлгөөнөө бүрэн зогсоогоод байна.

Хэнтий аймгийн хувьд амралт, зугаалгын улирал эхэлж байгаа ч Улаанбаатар болон бусад аймгаас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан зохицуулалтыг баяр, наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 31-ныг хүртэл сунгахаар өчигдрийн/2021.07.4/ АОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн хувьд долоодугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд баяр наадмын өдрүүдээр Хөвсгөл далайг зорин ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас үргэлжлүүлэн сунгаж болзошгүй бөгөөд судалж байгаа талаар тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Баянхонгор аймаг Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдийн хөдөлгөөнд аймгийн Онцгой комисс зөвшөөрөл олгох бөгөөд ирсэн иргэдээс Өлзийтийн пост дээр 25,000 төгрөгөөр шинжилгээг /түргэвчилсэн сорил/ авна.

Дорнод аймгийн хувьд долдугаар сарын 10-ныг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан ч цаашид сунгах төлөвтэй байна.

Дорноговь аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх зохицуулалтыг баяр наадмын өдрүүдээр сунгахаар зургадугаар сарын 30-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймаг Улаанбаатар хот болон халдварын тархалт бүхий орон нутгаас албан томилолтоор ирэх иргэдийн нэвтрэх хүсэлтийг Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлж байна.

Говьсүмбэр аймгийн хувьд долдугаар сарын 20-ныг хүртэл иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.

Өвөрхангай аймгийн хувьд Улаанбаатар хотоос болон бусад аймаг, орон нутгаас ирэх дотоод, гадаадын аялагчид, иргэдийг 7 дугаар сарын 1-нээс 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хүлээж авахгүй байхаа мэдэгдээд байна.

Мөн Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 7-р сарын 5-наас 25-ны хооронд нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг маргаашаас эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 17 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25