Макс Верстаппен улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ

Б.Хонгорзул
2021/07/05

Авто спортын формула-1 уралдааны ДАШТ-ний ес дэх гараа өнгөрсөн амралтын өдөр Австрийн Штириягийн Шпильберг дэх авто тойруулгад явагдлаа. Тус гараанд “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч М.Верстаппен 1 цаг 23 мин 54:513 сек-н амжилтаар тэргүүлэн улирлын тав дахь түрүүгээ хүртэв. Макс энэ өдөр пол-позишн хийж уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлж уралдааны турш урдаа өрсөлдөгчөө алдаагүй бөгөөд тойргийг хамгийн хурдан хугацаанд тойрсон гээд амжилтаар дүүрэн байлаа.

Макс байрлал тогтоох гараанд тэргүүн байр эзэлснээр замналынхаа 7 дахь пол-позишныг хийсэн бөгөөд уралдааны турш тэргүүллээ хадгалсаар ээлжит түрүүгээр хүртсэн. Уралдааны дараа “Мерседес” багийн Л.Хэмилтон “Макс яг одоо хол явж байна” хэмээн ярьжээ. ДАШТ-ний 9 гарааны дараах байдлаар “Ред Булл” багийн М.Верстаппен 5 түрүүлснээр нийлбэр 182 оноогоор тэргүүлж байна. Дараагийн гараа энэ сарын 18-нд Их Британий Силверстоуны гараагаар үргэлжилнэ.

Австрийн гарааны онооны бүсэд багтсан нисгэгчид:

  • М.Верстаппен /Ред Булл/ – 1 цаг 23 мин 54.513 сек
  • В.Боттас /Мерседес/ – +17.97 сек
  • Л.Норрис /МкЛарен/ – +20.019 сек
  • Л.Хэмилтон /Мерседес/ – +46.452 сек
  • К.Сайнз /Феррари/ – +57.144 сек
  • С.Перес /Ред Булл/ – +57.915 сек
  • Д.Риккиардо /МкЛарен/ – +1 мин 00.395 сек
  • Ч.Леклер /Феррари/ – +1 мин 01.195 сек
  • П.Гасли /Альфа Таури/ – +1 мин 01.884 сек
  • Ф.Алонсо /Рено/ – +1 тойрог


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18