Залуу “Арслан”-гууд хагас шигшээд шалгарлаа


Европын хөлбөмбөгийн АШТ-ний хагас шигшээд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Испани, Италийн шигшээ багууд хагас шигшээд шалгараад байсан бол урьд шөнө Англи, Данийн шигшээ багууд хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Украин 0-4 Англи

Гоол: Х.Кейн 4’, 50’, Х.Магуэр 46, Ж.Хендерсон 63

Украйн: Х.Бущан, И.Забарный, С.Кривцов (В.Цыганков 36’), Н.Матвиенко, А.Караваев, Н.Шапаренко, С.Сидорчук (Е.Макаренко 64’), А.Зинченко, В.Миколенко, А.Ярмоленко, Р.Яремчук

Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуэр, Л.Шоу (К.Триппер 65‘), К.Филиппс (Ж.Беллингэм 65‘), Д.Рис (Ж.Хендерсон 57’), Ж.Санчо, М.Маунт, Р.Стэрлинг (М.Рашфорд 65‘), Х.Кейн (Д.Калверт-Лювин 73’)

Залуу бүрэлдэхүүнтэй Английн шигшээ баг “чимээгүй” урагшилсаар. Хэсгийн шатнаас дэд байраар шалгарахад эргэлзэгч нар байсан ч хасагдах шатны шөвгийн 16-д Германы залуусыг буулгаж авсан нь “Залуу арслан”-гууд руу хөлбөмбөг сонирхогчдын анхаарал хандаж эхэлсэн. Дунд шөвөгт Украиныг илт илүүрхэг 4 гоолыг оруулж, хаалгандаа гоолгүйгээр хожил байгууллаа. Энэ Европын аваргын турш хаалгандаа ердөө ганц гоол алдаад байгаа “Залуу арслан”-гуудаас энэ өдөр багийн ахлагч Х.Кейн дубль хийсэн бол төвийн хамгаалагч Х.Магуэр болон дэд ахлагч Ж.Хендерсон нар тус бүр агаарын тулаанд ялалт байгуулан толгойгоороо мөргөж гоол оруулсан. Одоо тэдний дараагийн өрсөлдөгч нь Ютландын хойгийн Данийн шигшээ баг.

Чех 1-2 Дани

Гоол: П.Шик 49’, Т.Дилейни 5’, К.Дольберг 42’

Шар хуудас: М.Крменчик 84’, Т.Калас 86

Чех: Т.Вацлик, В.Цоуфал, О.Челустка (Я.Брабец 65’), Т.Калас, Я.Боржил, Т.Голеш (Я.Янкто 46’), Т.Соучек, Л.Масопуст (М.Крменчик 46’), А.Барак, П.Шевчик (В.Дарида 79’), П.Шик (М.Выдра 79’)

Дани: К.Шмейхель, А.Кристенсен (Й.Андерсен 82’), С.Кьер, Я.Вестергор, Й.Ларсен (Д.Васс 71’), П.Хейбьерг, Т.Дилейни (М.Йенсен 81’), Й.Мехле, М.Дамсгор (К.Нёргор 60’), К.Дольберг (Ю.Поульсен 59’), М.Брейтуэйт

Чехийн шигшээ баг эргэн ирэлт хийх гэж хичээсэн ч чадалгүй хожигдож гэртээ буцлаа. Данийн шигшээ баг ердөө эхний 5 дахь минутад тэргүүллийг авсан. Й.Ларсены гүйцэтгэсэн булангийн цохилтыг Т.Дилейни мөргөн гоолдсон. Тоглолтын эхний хагас дуусахтай зэрэгцэн К.Дольберг хөндлөн дамжуулалтыг гоол болгож Данийн шигшээ баг 2-0 харьцаатай тэргүүллийг авсан. Тоглолтын сүүлийн хагаст Чехээс П.Шик ээлжит гоолоо оруулж итгэл найдварын дөлийг асаасан ч бадрааж чадалгүй тоглолт өндөрлөсөн. Ингээд Данийн шигшээ баг хагас шигшээд шалгарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18