Испани, Италийн шигшээ багууд хагас шигшээд тулна


Швейцар 1-1 (пен 1-3) Испани

Гоол: Ж.Шакири 68’, Д.Закариа авто 8’

Шар хуудас: С.Видмер 67‘, А.Лапорт 90+3’

Улаан хуудас: Р.Фройлер 77’

Швейцар: Я.Зоммер, Н.Эльведи, М.Аканжи, Р.Родригес, С.Видмер (К.Мбабу 100‘), Д.Закариа (Ф.Шер 100‘), Ф.Фройлер, С.Зубер (К.Фасснахт 90+2‘), Ж.Шакири (Д.Соу 81‘), Сеферович (Х.Сеферович 82‘), Эмболо (Р.Варгас‘)

Испани: У.Симон, Д.Аспиликуэта, Э.Лапорт, П.Торрес (Т.Алкантара 113‘), Ж.Альба, Коке (М.Льоренте 90+2‘), С.Букетс, Педри (Родри 119‘), Ф.Торрес (М.Оярсабаль 90‘), А.Мората (Ж.Морено 54‘), П.Сарабия (Д.Ольмо 46‘)

Швейцарын шигшээ баг 1/4 шигшээд тэмцээнээ өндөрлүүллээ. Үндсэн цагт орсон хоёр гоолыг хоёуланг Швейцарын шигшээ багаас оруулсан. Эхлээд Испанийн хамгаалагч Х.Альбагийн цохисон бөмбөг Швейцарын С.Зуберээс хачир аван хаалганд орсон бол тоглолтын 68 дахь минутанд Ж.Шакири багийн хамтрагч Р.Фройлерын дамжуулалтыг амжилттай болгож гоолдсон. Хэрвээ сүүлийн 15 орчим минут бүтэн бүрэлдэхүүнтэй тоглосон бол Швейцарын шигшээ баг сэтгэл зүй болоод талбай дээрх тоглолтоороо ялалт байгуулах боломжтой байсан болов уу? Ямартаа ч тоглолтын 77 дахь минутанд Р.Фройлер улаан хуудас авсан нь өрсөлдөгч Испанийн талд давуу байдлыг бий болгосон. Үндсэн цаг болон нэмэлт 30 минутанд ялагч тодорч чадаагүй тул 11 метрийн цохилтоор шийдвэрлэсэн. 11 метрийн цохилтыг Испани хаалгач У.Симон 3 хааж, 1 алдаж, Швейцар хаалагч Я.Зоммер 2 хааж, 3 алдаснаар Швейцар тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэмцээнээ өндөрлүүлж буй Швейцарын хөлбөмбөгийн шигшээ багийн амжилт бол тус улсын түүхэн дэх Европын аваргын хамгийн өндөр амжилт болон үлдэж байна.

Бельги 1-2 Итали

Гоол: Н.Барелла 31’, Л.Инсинье 44’, Р.Лукаку пен 45+2’

Шар хуудас: М.Верратти 21’, Д.Берарди 90’, Ю.Тилеманс 21’

Бельги: Т.Куртуа, Я.Вертонген, Т.Вермален, Т.Алдервейрелд, Т.Азар, А.Вицель, Ю.Тилеманс (Д.Мертинс 69’), Т.Менье (Н.Чадль 70‘), Ж.Доку, Р.Лукаку, де Бройн

Итали: Ж.Доннарумма, Л.Спинаццола (Эмерсон 80’), Ж.Кьеллини, Л.Бонуччи, ди Лоренцо, М.Верратти (Б.Кристанте 74‘), Жоржиньо, Н.Барелла, Л.Инсинье (Д.Берарди 79‘), К.Иммобиле (А.Белотти 75‘), Ф.Кьеза (Р.Толои 90+1‘)

Италийн хөлбөмбөгийг уйтгартай, хамгаалалт зонхилсон гэсэн ойлголтыг Р.Манчини энэ удаагийн Европын АШТ-нд бүрэн үгүй хийж чадлаа. Үзүүштэй, нээлттэй харилцан довтолсон Италийн залуус Бельгийн “Улаан чөтгөрүүд”-ийг хожиж хагас шигшээд шалгарлаа. Магадгүй хамгийн том шалгалт нь хагас шигшээд Испанийн шигшээ багтай хийх тоглолт болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18