Дорнод аймагт баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийджээ


Дорнод аймгийн онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрээр аймаг, сумдад баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Хуралдааны шийдвэрийн талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Нармандах мэдээлэл өглөө.

1. Дорнод аймаг болон сумдад баяр наадам зохион байгуулахгүй. Наадам тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөсөн зардлыг Ковид-19 халдвартай тэмцэх ажилд зарцуулна.

2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур болон шагайн харваанд аймгаа төлөөлж оролцох бөх, сур, шагайн холбоодын саналыг үндэслэн төрөл тус бүрд 20-иос илүүгүй тамирчныг аймгийн Шуурхай штабын хяналтад зорчуулах боломжтой. Зөвхөн оролцох тамирчид зорчих бөгөөд баталгааны хуудас бөглүүлж, буцаж ирэхэд нь шинжилгээ авч нэвтрүүлэн, тусгаарлах байранд өөрийнх нь зардлаар 7 хоног тусгаарлана. 

 3. 2021 оны долоодугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс нийслэл болон өөр аймаг руу адуу тээвэрлэхийг хориглолоо. 

 4. Хот хооронд, сум хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны долоодугаар сарын 1-10-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн дахин 10 хоногоор сунгав.  /Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зөвшөөрөгдсөн ажил үйлчилгээ эрхэлж буй иргэн, зөвшөөрөгдсөн ачаа тээвэрлэлт нь урьдын адил аймгийн Шуурхай штабын www.70584647.mn site-д хүсэлтээ өгч, холбогдох сумын болон аймгийн Шуурхай штабаас зөвшөөрсний дараа зорчино/ 

5. Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу 2021 оны долоодугаар  сарын 01-ний өдрөөс коронавируст халдварт өртсөн шинж тэмдэггүй болон хөнгөн өвдсөн иргэдийг сумын Онцгой комиссын хяналтад Сум, Өрхийн Эрүүл мэндийн төвд эмчлэх ажлыг зохион байгуулна. 

6. Зөвхөн гэр бүлийн гишүүдтэйгээ агаар салхинд гарах аяллыг зөвшөөрөх ба хамт олон найз нөхдийн аялал зугаалга зохион байгуулж бүлэг, бөөгнөрөл үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцож ажиллана.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18