Англичуудын 55 жилийн дараах ялалт

Б.Хонгорзул
2021/06/30

Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолт өндөрлөлөө. Урьд шөнө Англи-Герман, Швед-Украины тоглолт болж Англи, Украины шигшээ багууд шөвгийн 8-д шалгарч Герман, Шведүүд нутаг буцлаа.

Англи 2-0 Герман

Гоол: Р.Стэрлинг 75‘, Х.Кэйн 86’

Шар хуудас: Д.Рис, К.Филлипс 45’, Х.Магуэйр 77’, М.Гинтер 25, ’Р.Госенс 72’

Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуэйр, К.Триппер, К.Филлипс, Д.Рис (Ж.Хендерсон 88‘), Л.Шоу, Б.Сака (Ж.Грилиш 69‘), Х.Кейн, Р.Стэрлинг

Герман: М.Нойер, М.Гинтер (Э.Жан 87‘), М.Хуммельс, А.Рудигер, Ж.Киммих, Т.Кроос, Л.Горецка, Р.Госенс (Л.Сане 87‘), К.Хаверц, Т.Вернер (С.Гнабри 68‘), Т.Мюллер (Ж.Мусиала 90+2‘)

Англичууд 1966 оны ДАШТ-нээс хойш анх удаагаа том тэмцээнд Германыг хасагдах шатанд хожлоо. Тоглолтын эхний хагаст хоёр багаас гоол ороогүй бөгөөд хоёрдугаар хагаст Р.Стэрлинг Л.Шоугийн өгсөн дамжуулалтыг гоол болгосон бол тоглолтын 86 дахь минутанд Ж.Грилишийн дамжуулалтаар Х.Кейн гоол оруулсан. Ерөнхийдөө тоглолтын 69 дэх минутанд талбайд орж ирсэн Ж.Грилиш Английн багийн хоёр гоолд оролцсон. Ийнхүү Англичууд ганц ч гоол хаалгандаа алдалгүй шөвгийн 8-д шалгарч байна.

Швед 1-Украйн

Гоол: Э.Форсберг 43’, А.Зинченко 27’, А.Довбик 120+1’

Шар хуудас: Д.Кулушевски 69’, Э.Форсберг 85’, А.Ярмоленко 79’

Улаан хуудас: М.Даниэльссон 99’

Швед: Р.Ульсен, М.Лустиг (Э.Крафт 83‘), В.Линделоф, М.Даниэльссон, Л.Аугустинссон, С.Ларссон (В.Классон 97‘), К.Олссон (Ф.Хеландер 101‘), А.Экдаль, Э.Форсберг, Д.Кулушевски (Р.Квайсон 97‘), А.Исак (М.Берг 97‘)

Украин: Г.Бущан, И.Забарный, С.Кривцов, М.Матвиенко, А.Караваев, С.Сидорчук (Р.Безус 118‘), Т.Степаненко (Е.Макаренко 95‘), Н.Шапаренко (Р.Малиновский 61‘), Р.Яремчук (А.Беседин 90‘), А.Ярмоленко (А.Довбик 105‘)

Украины төдийгүй Европын шилдэг довтлогч асан А.Шевченкогийн удирдсан Украины шигшээ баг анх удаагаа ЕАШТ-ний дунд шөвөгт шалгарлаа. Хоёр багийн тоглолтын эхний хагаст Украинаас А.Зинченко 27 дахь минутад, Шведээс 43 дахь минутад Э.Форсберг тус бүр гоолдсон. Харин сүүлийн хагаст гоол ороогүй бөгөөд нэмэлт цаг сунгахад А.Довбик талбайд гарсан үүргээ амжилттай биелүүлж А.Зинченкогийн өгсөн дамжуулалтыг мөргөж Шведийн хаалганы торыг хөдөлгөснөөр Украинчууд дунд шөвөгт шалгарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18