Дэлхийн аваргын алт, мөнгөн медальтнууд нутаг буцлаа


Европын аваргын шөвгийн 16-н маш сонирхолтой тоглолт урьд шөнө боллоо. Хоёр тоглолт болоход хоёулаа гайхалтай эргэн ирэлт болон нэмэлт цаг, мөн Франц-Швейцарын багууд 11 метрийн цохилтоор шийдэгдсэн тоглолт боллоо.

Хорват 3-5 Испани

Гоол: Педро авто 20’, М.Оршич 85’, М.Пасалич 90+2’, П.Сарабия 38’, С.Аспиликуэта 57’, Ф.Торрес’, А.Мората 100’, М.Оярсабаль 103’

Шар хуудас: М.Брозович 73’, Д.Чалета-Цар 83’

Хорват: Д.Ливакович, Й.Гвардиол, Д.Чалета-Цар, Д.Вида, Й.Юранович (Й.Брекало 74‘), М.Ковачич (А.Будимир 79‘), М.Брокович, Л.Модрич (Л.Иванушец 114‘), А.Ребич (М.Оршич 67‘), Б.Петкович (А.Крамарич 46‘), Н.Влашич (М.Пашалич 90+2‘)

Испани: У.Симон, Х.Гайя (Х.Альба 78‘), Э.Лапорт, Э.Гарсия (П.Торрес 72‘), Педри, С.Бускетс (Родри 102‘), Коке (Ф.Руиз 78‘), П.Сарабия (Д.Ольмо 72‘), А.Мората, Ф.Торрес (М.Оярсабаль 88’)

Эргэн ирэлт, нэмэлт цаг. Тоглолтын эхний хагаст Испанийн шигшээ баг, сүүлийн хагаст Хорватын шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж хөлбөмбөгийн гоё сайхныг мэдрүүлсэн. Испаничууд эхний хагаст гаргасан хаалгачийнхаа алдааг залруулсан ч Хорватууд амархан бууж өгөхийг хүсээгүй. Ингээд үндсэн цагт хоёр баг үндсэн цагт 3-3 харьцаагаар тэнцэж цаг сунгасан. Харин цаг сунгахад Испаничууд А.Мората, М.Оярсабаль нарын оруулсан гоолоор ялалт байгуулсан. Ийнхүү 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватууд гэртээ харилаа.


Франц 3-3 Швейцар

Гоол: К.Бензема 57’, 59’, П.Погба 75’, Х.Сеферович 15’, 81’, М.Гавранович 90’

11 метрийн цохилт: гоол оруулсан тоглогчид Франц П.Погба, О.Жиру, М.Тюрам, П.Кимпембе, Швейцар М.Гавранович, Ф.Шар, М.Аканжи, Р.Варгас, А.Мехмеди, гоол алдсан тоглогч К.Мбаппе

Шар хуудас: Р.Варан 30’, К.Коман 88, Б.Павар 91’, Н.Эльведи 32’, Р.Родригес 62’, Г.Шака 76’, М.Аканжи 108’

Франц: У.Льорис, П.Кимпембе, К.Линглет (К.Коман 46‘), Р.Варан, А.Рабиот, А.Гризманн (М.Сиссоко 88‘), Н.Канте, П.Погба, Б.Павар, К.Мбаппе, К.Бензема (О.Жиру 94‘)

Швейцар: Я.Зоммер, Р.Родригес (А.Мехмеди 87‘), М.Аканжи, Н.Эльведи, С.Цубер (К.Фасснахт 79‘), Г.Жака, Р.Фройлер, С.Видмер (К.Мбабу 73‘), Ж.Шакири (М.Гавранович 90‘), Х.Сеферович (Ф.Шар 97‘), Б.Эмболо (Р.Варгас 80‘)

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийг магадгүй ирэх 10 жил өнгөлөх учиртай Франц залуу К.Мбаппе Европын аваргыг гоолгүй, мөн шийдвэрлэх үед цохилтоо алдсан таагүй дурсамжтай өндөрлүүллээ. Энэ удаагийн ЕАШТ-нд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан Францын шигшээ баг үр дүнгээ хамгаалж чадалгүй сүүлийн 10 минутанд хоёр гоолыг өрсөлдөгч Швейцарын шигшээ багт алдаж хүнд байдалд орсон. Швейцарын шигшээ багийн эргэн ирэлт нь тоглогчдын сэтгэл зүйд ч нөлөөлсөн бололтой нэмэлт 30 минутад сайн хамгаалж, улмаар 11 метрийн цохилтоор ялалт байгуулж шөвгийн 8-д шалгарлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 минутын өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 15 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 15 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 16 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25