К.Роналдо тэмцээнээ өндөрлүүлээ


Европын аваргын хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Шөвгийн 16-д учраас таарсан Нидерланд-Чех, Бельги-Португалын тоглолтууд болж Бельги, Чехийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарлаа.

Нидерланд 0-2 Чех

Гоол: Т.Голеш 68’, П.Шик 80’

Шар хуудас: Д.Дюмфрис 46’, де Йонг 84’, В.Цоуфал 56’

Улаан хуудс: де Лигт 55’

Нидерланд: М.Стекеленбург, Д.Блинд (Ю.Тимбер 81‘), де Лигт, де Врей, ван Анхолт (С.Бергейс 81‘), де Йонг, де Рон (В.Вегхорст 73‘), Д.Дюмфрис, Ж.Вейналдум, Д.Мален (К.Промес 57‘), М.Депай

Чех: Т.Вацлик, П.Кадержабек, Т.Калас, О.Челустка, В.Цоуфал, Т.Голеш (А.Крал 86‘), П.Шевчик (А.Гложек 85‘), А.Барак (М.Садилек 90+2‘), Т.Соучек, Л.Масопуст (Я.Янкто 79‘), П.Шик (М.Крменчик 90+2‘)

Сүүлийн Евро болон ДАШТ-ийг өнжөөд байсан Улбар шарууд Евро-2020-д эргэн ирсэн ч шөвгийн 16-д Чехийн шигшээ багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Цэвэр үзүүрийн довтлогчгүй байсан, мөн төвийн хамгаалагч де Лигт улаан хуудас авсан зэрэг нь Улбар шаруудыг Чехийн өмнө хүчин мөхөсдөхөд хүргэсэн.

Бельги 1-0 Португал

Гоол: Т.Азар 42’

Шар хуудас: Т.Вермален 72’, Т.Алдервейрелд 81’, Ж.Пальинья 45’, Д.Далот 51’, Пепе 77’

Бельги: Т.Куртуа, Т.Алдервейрелд, Т.Вермален, Я.Вертонген, Т.Менье, Ю.Тилеманс, А.Вицель, Т.Азар (Л.Дендонкер 90+5‘), де Бройне (Д.Мертенс 48‘), Э.Азар (Я.Карраско 87‘), Р.Лукаку

Португал: Р.Патрисио, Д.Далот, Пепе, Р.Диаш, Р.Геррейру, Ж.Моунтиньо (Ж.Феликс 55‘), Ж.Пальинья (Д.Перейра 78‘), Р.Санчес (ди Оливейра 78‘), Б.Силва (Б.Фернандес 55‘), К.Роналдо, Д.Жота (А.Силва‘)

Аваргын цомоо хамгаалагч Португалын шигшээ баг Бельгийн шигшээ багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Магадгүй энэ тэмцээн К.Роналдогийн хамгийн сүүлчийн Европын аварга байх магадлалтай. Энэ удаагийн тэмцээнд Португал дасгалжуулагч Ф.Сантос байрлалын алдаа гаргасан нь ийн хожигдоход хүргэсэн гэж харж байна. Өмнөх хэсгийн тоглолтуудад П.Перейра болон Ж.Моунтиньо нарыг төвд гаргаж байсан бол энэ удаа Ж.Пальнияг гаргасан нь алдаа байсан болов уу? 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18