Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ. Тэгвэл өнөөдөр У.Хүрэлсүх тамгаа гардаж, тангарагаа өргөлөө.
Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагасан албан тушаалууд эхнээсээ яригдаж эхэлсэн. Тодруулбал , Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар ажиллана. Харин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албан тушаалд Ж.Энхбаярын нэр яригдаж байна.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэвлэл, олон нийт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан А.Үйлстөгөлдөрийг томилох талаар яригдаж байна. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаар Ө.Золбаяр томилогдохоор болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна